Дракула Гүнтэн

Брам Стокерын 1897 онд хэвлэгдэж байсан готик классик болох "Дракула Гүнтэн" зохиолыг орчуулж эхэллээ!

Метро 2033

Оросын залуу зохиолч Дмитрий Глуховскийн "Метро 2033" зохиолыг орчуулан оруулж байгаадаа таатай байна.

Ориент Галт Тэргэнд Болсон Аллага

Suspense Novel зохиолын хатан хаан Агата Кристигийн алдартай нэгэн номыг орчуулан оруулж байгаадаа таатай байна!

Tuesday, October 8, 2013

Чарибдис.

Эртний Грекийн домогт гардаг Чарибдис (бас Харибдис ч гэдэг, харин грекээр бол Χάρυβδις) нь аймшигт нэгэн далайн мангас билээ.

Нарийхан сувгийн нэг төгсгөлд тэрбээр жижигхэн чулууны дор амьдардаг гэх бөгөөд .... харин түүний эсрэг талд хадат арлын агуй дотор Скилла хэмээх өөр нэгэн тэнгисийн чөтгөр аж төрдөг юм. Гэхдээ түүнийг би дараагаар нь танилцуулах учраас энэ хүргээд түр мартъя. Харин уг сувгийн хэмжээг зүйрлүүлж хэлбэл : нэг эргээс нь та гараад нөгөө эрэгт нь хүрье гэвэл нумын хөвчнөөс тасарсан сум байндаа тусах хэмжээний газарт сэлэх хэрэгтэй болно доо. Мэдээж хэрэг далайчдын хувьд энэ нь тийм ч их хэмжээ биш юм. Тиймээс, тэд уг газраар аялахдаа хоёр мангасын аль алинийх нь зоог болохгүй гэж тэдний голоор нь явахыг илүүд үздэг байжээ. Мөн 'Скилла болон Чарибдисын дундуур' гэх эртний Грекийн зүйр үг чухам энэ домгоос эхтэй аж. Өөрөөр хэлбэл замд тохиох хоёр аюулын дундаас аль нэгэнд нь өртөлгүйгээр эсэн мэнд мултрах гэсэн утгатай юм.

Өдөрт Чарибдис гурван удаа цүнхээл үүсгэж тэнгисийн усыг тэр сорж авдаг байна. Энэ үед асар том далайн эргүүлэг үүсдэг бөгөөд тийш явж орсон хөлөг онгоцнууд дахиад хэзээ ч нарны гэрлийг олж үзэхгүй гэж мэд!

Одоо түүний тухай домгийг товчхон бичье. Чарибдис нэгэнтээ тэнгис далайн бурхан Посейдон болоод охин тэнгэр Гаяа нарын дундаас охин үр нь болон мэндэлсэн гэдэг. Гэвч Чарибдис ховдог бөгөөд шунахай гэдэг нь аргагүй байлаа. Нэгэн удаа Чарибдис өөрийн дур хүслийг хангахаар Хераклесийн үнээг тэр хулгайлж л дээ. Харин уурсан хилэгнэсэн Зеус түүнийг үзэшгүй муухай далайн мангас болгон хувиргасан юм гэдэг.

Мөн түүний хэмжээ нь чухам ямар болох талаар тодорхойгүй үлдсэн юм. Гэвч эртний Грекийн хөлөг онгоцнуудыг залгихын тулд эргүүлгийн радиус дунджаар 75 фит байх ёстой гэдэг дээр судлаачид маргадаггүй аж. Харин Чарибдисийн байрлалын хувьд бичвэл, энэ нь одоогийн Сицилийн арлын дэргэдэх Мессинийн суваг болж таарч байна.

Одиссэйн Домог.

Хомерын туужид өгүүлснээр бол Одиссеус тэнгис далайгаар аялах замдаа далайн мангас чөтгөрүүдтэй олон таарсан гэдэг. Тийнхүү аялж явахдаа тэрбээр далай тэнгисийн энэ хэсэгт, уг нарийнхан хоолойгоор явах хэрэгтэй болж гэнээ. Тэгээд Чарибдисээс зугтахыг тэр тушаахдаа Скиллагийн үүрэнд хэтэрхий ойрхон тулж очсоноо мэдсэнгүй. Үүнээс болж хөлгийнхөө 6 гишүүнийг алддаг байна.

Харин энэ үед Одиссеус нөхдөдөө Скиллагаас хол явахыг тушаажээ. Гэвч тэд цааш хөвсөөр Чарабдист дэндүү ойрхон явж ирснээ хожимдож ухаарсан юм. Хөлөг онгоц нь дайчин бас далайчин нөхдийнх нь хамтаар далайн гүн эргүүлэгрүү, Чарибдисийн хар амруу явж орцгоосон ба Одессеус энэ үед хадат арлын дээр ургасан модны нэгэн үндэснээс барьж авч амжсанаар амьд гардаг юм. Удалгүй дараагийн түлхэлтээр хөлөг онгоц нь далайн ёроолоос дахин түлхэгдэн гарч ирэхэд Одессеус хөлөг онгоцноо эргэн заларч, амьд мэнд гарч байсан түүхтэй.

Жэйсон болон Аргонаутчууд.

Тетисын удирдлаган дор Аргонаутчууд уг хоолойг амжилттай гаталдаг талаар гардаг.

Аристотлийн домог үлгэрүүд.

Түүний ярьсан Эзопын тухай домог ярианд гардгаар бол Чарибдис нь далайн усыг нэг залгихад далайн ёроолоос уул толгодын орой гарч ирдэг гэнэ. Дахин нэг балгахад далай тэнгист олон арван арлууд үзэгдэж эхэлнэ. Харин гуравдахь удаагаа залгихад нь тэнгисийн усан ширгэж алга болдог аж.

Эх сурвалж : http://en.wikipedia.org/wiki/Charybdis