Monday, September 9, 2013

Метроны газрын зурагтай танилц.

"Метро 2033"-ыг газрын зурагтай нь харьцуулаад уншвал та илүү сайн ойлгох болно. Мөн тэнд ажиллаж эсвэл суралцаж байгаа нэгэнд нь бүр ч илүү сонирхолтой санагдаж байгаа байх. Ингээд уншигч танд зориулаад доорх бяцхан мэдээллийг бэлтгэлээ.


[Газрын зургийг томоор нь харахын тулд энд дараарай!]


Нэмэлт тайлбар

Тэгэхээр зохиол маань одоо 4-р бүлэг дээрээ явж байгаа. Тийм болохоор энэ бүлэг хүртэл нэр дурьдагдсан зарим нэг өртөө болон туннелиудыг тун товч бөгөөд тодорхой хэлбэрээр дахин нэг тайлбарлаж өгье.

1. Ботанический Сад. ВДНХ өртөөний умард хэсэгт байрлах уг өртөөрүү хэн ч очдоггүй бөгөөд яагаад гэдгийг нь та мэдэж байгаа биздээ. Учир нь тэндээс харанхуйд нойрсогчдыг ирсэн хэмээн өртөөний ард иргэд итгэх болсон юм. Тэгэхээр Анчны явсан газар нь энэ байх нь.

2. ВДНХ өртөө. Энэ бол Артёмын өсч торнисон газар юм. Аваарийн бүдэгхэн улаан гэрэлний дор эндхийн хүмүүс эвтэй найртай нь аргагүй амьдардаг байлаа. Мөн тэдний хийдэг мөөгний цай нь метроны систем даяар алдартай.

3. Алексеевская өртөө. Хөрш өртөөнүүдийг бодвол хүн ам цөөн бөгөөд эндхийн амьдрал уйтгартай мөн дүнсгэр.


4. Рижская өртөө. Ханзагийнхантай хил залгадаг уг өртөө худалдаа наймааны ашигтай бүсэд тооцогддог. Гэвч Проспект Мирийн зүгээс заримдаа дээрэмчин тонуулчид болоод садистуудын довтолгоо үе үе ирдэг тул тэдний харуул хамгаалалт чанга гэдэг нь аргагүй юм.

5. Проспект Мир. Хэрэв та сайн ажиглавал метроны цагираг системийг тойруулаад цагирагруу нэвтрэх уулзвар бүр дээр тэдний эзэмшил газар байгааг харж болно.

Ханза

Анхандаа тэд худалдаа наймааны чиглэлээр нэгдсэн худалдаачдын бүлгэм байсан гэдэг. Гэвч гадны аюул заналхийллээс өөрсдийн бараа таваарыг хамгаалахын тулд тэд хөлсний цэргүүдийг ашиглах болсноор тэдний хүчирхэгжилтийн суурь тавигджээ. Одоо бол тэд метроны системийн засгийн газар л гэсэн үг.

6. Сухаревская өртөө. Проспект Мирт худалдаа хийхээр ирсэн наймаачид энд түр хугацаагаар хоноглодог юм. Гэвч тэдний хэн нь ч энд бүрмөсөн амьдрах эрхгүй билээ. Харин эндээс доод Чистые Пруды өртөө хүртэл хүн амьтан ганц нэгээрээ явдаггүй бөгөөд тэр тохиолдолд ор сураггүй алга болдог ёрын хонгил харагдаж байна. Доод талын Тургеневская өртөөг хараагдсан өртөө гэдэг бөгөөд магадгүй энэ өртөө нь газрын гадаргуутай хэтэрхий ойр байдгаас тэр биз.

7. Полис. Хүмүүс жинхэнэ хүмүүс шиг амьдардаг магадгүй дэлхий дээрх хамгийн сүүлчийн газар байх. Уг газрыг метроны системийн зүрх гэж хэлж болно. Артёмын зорьж байгаа газар нь энэ билээ.


8. Хувьсгалын талбай. Ханзагийнхантай хийсэн цус асгаруулсан тулалдааны дараагаар Лениний нэрэмжит номын сангаар солилцож авсан улаантнуудын өртөө. Үүний ачаар Ханзагийнхан метроны ертөнцийг тэг дундуур нь хуваагаад байсан улаан шугамыг нэвтэрч худалдаа наймаагаа өргөжүүлэх боломжтой болсон юм.

9. Артёмын төрөлх гэр нь болсон Тимирязевская өртөө. Түүний ээж нь өртөөний бусад ард иргэдийн хамтаар харханд бариулсан аймшигт тэр газар.

10. Метроны баатар өртөө болох Савеловская. Хэрэв тэд байгаагүй бол ахиад хэдэн өртөө хархан далайд живж, дахиад хэдэн хүн тэдний өгөөш болох байсан бол?

 11. Харин Артёмын найз Зенягийн яриад байдаг өртөөнүүд энд харагдаж байна. Серпуховская болон Тульская өртөөнүүдээс цаашхи газрууд эзэнгүй байдаг бөгөөд энэ нь магадгүй метроны хонгилуудад үзэгддэг гэх хий үзэгдлүүдтэй холбоотой байж мэдэх юм.

Энэ мэт өөр бусад олон сонирхолтой газрууд ирээдүйд гарах болно! Зохиолоо үргэлжлүүлээд уншаад байгаарай :D Миний хувьд би орчуулагч биш, нийтлэлч биш, сэтгүүлч биш, энэ талын мэргэжилтэй хүн бол бүр ч биш ... тийм учраас миний муруй сарий орчуулгыг өөрсдийн үгсийн сан болон уран төсөөллөөр баяжуулаад уншиж байгаа гэдэгт тань итгэлтэй байна.

Эхх, "Metro"-оор Open-World бүхий видео тоглоом хийвэл ямар гайхалтай болохыг та төсөөлж байна уу?

6 comments:

  1. saihan niitlel bolson bna bayarlalaa. Orchuulgiin huvid bol harin sain bolj bgaa shdee odoonii garch bgaa zarim neg nomnuudiin orchuulga bol zugeer l hog bolood bgaashdee

    ReplyDelete
  2. Herev togloomnii maani daraagiin angiud ni open world boloh yum bol gazariin zuragaa haraad l guigeed bj dee

    ReplyDelete
  3. Orchuulga bol hen ch golhoorgui sain bolson bainlee! Tiimees sanaa zovoltgui ene erchee buu aldaarai. AMJILT!!!

    ReplyDelete
  4. Orchuulga bol nere muulya gsn ch muulah uuluh ym algoo amjilt Khusleen

    ReplyDelete
  5. Монгол хэл дээрээ нүдэнд үзэгдэтлээ уншихыг хэдэн ч жил хүлээж байна даа.

    ReplyDelete