Дракула Гүнтэн

Брам Стокерын 1897 онд хэвлэгдэж байсан готик классик болох "Дракула Гүнтэн" зохиолыг орчуулж эхэллээ!

123

Monday, June 9, 2014

'Дракула Гүнтэн' . (4-р бүлэг.)

4-р Бүлэг Жонатан Харкерын тэмдэглэл үргэлжилж байна. Би өөрийнхөө орон дотроо сэрлээ. Урьд шөнийн тэдгээр үйл явдлууд цөм зүүд мөн байсан ч, аль эсвэл үгүй байлаа ч гүнтэн намайг өргөөнд минь өргөж ирсэн нь лавтай. Үүнийг гэрчлэх мэт миний хэв маягаар эвхэгдээгүй хувцаснууд, гарт минь зүүлттэй хоносон бугуйн цагнаас эхлээд хэд хэдэн нотолгоонууд өрөө тасалгаанд маань үлдсэн байсан юм. Гэхдээ самуурч солиорсондоо би юу ч хийсэн байж мэдэх учраас...