Sunday, October 8, 2017

'Blade Runner 2049' киноны талаарх сэтгэгдэл

Ok, одоо Review бичих гэж үзье. Юун түрүүнд, энэхүү киног тун товчхон тайлбарлахад ... 'Blade Runner 2049' бол бүхэл бүтэн 3 цагийн туршид non~apocalyptic dystopian cyberpunk ертөнцөд өрнөх psychedelic fever~dream л гэсэн үг (Хаха, шал харь гаригийн хэлээр биччихсэн. Бас дээр нь Noir уур амьсгал + Synth хөгжмийг нэмэх хэрэгтэй).

Надад ертөнц нь үнэхээр их таалагдсан, гэхдээ би тэнд хэзээ ч амьдрахыг хүсэхгүй байх байсан. "Амьгүй", харгис, мөн дүнсгэр, хамгийн гол нь үнэхээр клаустрофобик буюу амьсгаа боогдуулам давчуу мэдрэмжийг чи тэндээс мэдрэх болно.

Киноны синематограф, эвлүүлэг, VFX зэрэг нь үнэхээр төгс байсан! (y) Фрэйм болгоныг нь жаазлаад ханандаа өлгөчихмөөр л байсан шүү, үнэнийг хэлэхэд. Тэр дундаа хөгжим нь ЕР БУСЫН байсан гэдгийг хэлэх хэрэгтэй! Мэдээж хэрэг Ханс Зиммер ажилласныг чи дуулсан байх. Түүнчлэн киноны зохиол, найруулга, харилцан яриа, жүжиглэлт, тайз засал, хувцас дизайн гээд л БҮХ зүйл нь ГАЙХАМШИГТАЙ байсан!

Надад киноны деталиуд нь маш их таалагдсан! Хэдэн жишээ дурьдая л даа:

  • Мортоны байшингийн гаднах модны ёроолд яагаад цэцэг байж байсан бэ? Одоо түүнийг Декартын зөгийнүүдтэй холбоод үз дээ, зөгийнүүдэд амьд цэцэгс хэрэгтэй. Харин модны дор Рашелийн булш байдаг шүү дээ. 
  • Мөн, Анаг K~ийн дурсамжинд нэвтрэхдээ яагаад уйлсан гэж бодож байна? Мэдээж хэрэг тэр өөрийнх нь дурсамж байсан болохоор тэр.
  • Жойн K~д өгсөн Жо хэмээх нэрний учир. Баруунд "Average Joe" гэдэг нэр томъёо байдаг. Ммхм, энгийн нэгэн Жо ... өөрийгөө онцгой гэж бодсон энгийн нэгэн дууриамал залуу.
  • Жой + Марриет + K гурвын хэсэг бол ... wow, миний хувьд кинонуудаас харж байсан хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүдийн нэг байсан!! Эндээс Жой, Марриет хоёрын сэтгэл хөдлөл, нүүрний хувирал, болон үйлдлүүдийг нь сайн ажиглах хэрэгтэй. Мариетийн хувьд K ердийн нэгэн үйлчлүүлэгч, харин Жойн хувьд огт өөр. Энэ хэсэг чамд лав Spike Honze~ын 'Her' киног санагдуулсан гэдэгт итгэлтэй байна. 
  • Корпорацийн цэргүүдээс зугтах үедээ K тэнд зүгээр л ханыг юу ч болоогүй юм шиг цөмлөөд гараад ирдэг kk. Өөр кинонд бол энэ хэсгийг бүр тусгайлан харуулах байсан даа. Сайн ажиглах юм бол иймэрхүү зүйлс кинонд цөөнгүй бий.
  • Декартыг үхүүлээгүйд баярлаж байна. Өнөөх л улиг болсон "бамбарыг шилжүүлэх" гэсэн алхмыг энэ кинонд хийгээгүй. Харин түүний оронд шинэ залуу дүрийг үхүүлж байгаагаар кино дуусдаг нь сонирхолтой байлаа.
  • Энэ хамгийн гайхалтай нь. Киноны төгсгөлд К будрах цасны ширхгүүдийг чимээгүй гэгч нь ажиглан сууж байдаг, хиймэл хүн ба жинхэнэ цас. Харин лаборатори дотор Ана мөн л цас орохыг харж зогсдог, жинхэнэ хүн ба хиймэл цас ... үнэхээр гайхалтай харьцуулалт байсан! Мөн Анаг анх танилцуулагдахад хэн ч түүнийг Рашэлийн охин гэж хараагүй. Харин Декартыг тэнд явж ороход ... бид түүнээс Рашелийг олж харсан!
Кинонд Холливудын бусад кинонууд дээр гардаг cliché буюу улиг болсон зүйлс гараагүй. Тухайлбал:

  • Өөр кино байсан бол дайснуудыг довтолсны дараахан K халаасаа ухаад, Мариетийн тэнд хийсэн нууц төхөөрөмжийг олж илрүүлэх байлаа. Дараа нь үүнийг plot twist болгон ашиглаж, яг л тэднийг эхэндээ K~г устгах гэж тэнд очсон мэтээр харуулах байв. Гэтэл K түүнийг огт анзааралгүй өнгөрдөг!
  • Мэдээж хэрэг, K сонгогдсон нэгэн байгаагүй нь гайхалтай сюрприз байсан! Хүн бүр л түүнийг Декартын хүү гэж бодож байсан. Харин зарим нь Анаг түүний эгч/дүү гэж бодсон байх. Гэвч бүх зүйл эсрэгээрээ болж өнгөрсөн, хэний ч санахааргүй эргэлт гарч ирсэн! Пиноккио жинхэнэ хүү болоод, эргээд Пиноккио болж хувирдаг. Мөн K өөрийгөө жинхэнэ хүн гэдэгт итгэснийхээ дараагаар хэрхэн тестэн дээрээ будилж байгаа нь үнэхээр догь хэсэг байсан! Сайн бодоод үзвэл, K~ийн түүх тун гунигтай. Өөрийгөө онцгой гэж бодсон хиймэл залуу. Харин цорын ганц хайр нь промчлагдсан хиймэл оюун ухаан бүхий холограф дүрс. Гэхдээ л киноны төгсгөлд түүний жинхэнэ, аль эсвэл хуурамч байх эсэх нь огт хамаагүй болж хувирдаг. Учир нь амьдралын гол цөм нь 'Westworld' дээр Доктор Роберт Фордын хэлсэнчлэн, "Чи хэн бэ?" гэдгээс илүү "Хэн байж чадах вэ?" гэдэгт л оршдог юм.
  • Ниандер Валласын дүрийн дэлгэцэнд гарах цаг тун бага байсны дээр зүгээр л алга болчихсон, яг л чухал дүр биш байсан юм шиг. Хэрэв өөр кино байсан бол хамгийн сүүлийн боссын тулалдааныг Декарт, Ниандер хоёрын дунд хийх байсан биз.
 Мөн өөр гайхалтай хэсгүүд маш их байсан! Жишээ нь:

  • Галын дөл, хотын барилгуудын гэрэл болон шилждэг хэсэг!
  • Бенжамин Франклины цаасан шувуу/цахилгааны туршилтыг санагдуулам төхөөрөмж. Тэр үнэхээр догь хэсэг байсан!
  • Дээр дурьдсан, K + Жой + Мариет гурвын хэсэг. Үнэхээр гайхалтай байсан!! Зөвхөн тэр хэсгийг үзэхийн төлөө би дахиад мөнгө төлөхөд бэлэн байна.
  • Мөн Лавын агаараас хаягдлын цэг дээрх хүмүүсийг устгаж байгаа хэсэг дотор жихүүцүүлэм байлаа. Тэндээс техник технологийн хөгжлөөс үнэхээр айх мэдрэмж төрснийг нуух юун. Мөн л догь хэсэг байсан! Гол нь тэнгэрээс галлаад байгаа тэр төхөөрөмж кинон дээр хоёр ч удаа гардаг, гэхдээ биетээр үзэгчдэд харуулдаггүй, энэ нь таалагдсан.
  • Лавын Жошиг хөнөөдгийг цонхны цаанаас харуулдаг хэсэг. Энэ үзэгчдэд 'Interstellar' дээрх хөлгийн сүйрлийг санагдуулсан байх. Гайхалтай хэсгүүд!
  • Клуб доторх K, Декарт хоёрын хэсэг хөгжилтэй байсан. Тэнд кинонд шаардлагатай байсан humor буюу хошин өнгө аясыг оруулж өгсөн байх л даа, дажгүй шийдэл байсан гэж бодож байна. Ер нь энэ хоёр дүрийн хоорондох chemistry буюу харилцаа яг л лууван, вандуй хоёр шиг байсан. Ммм, тэгээд миний анзаарснаар бол ... Харрисон Форд энэ удаад үнэхээр хичээсэн юм шиг санагдсан kk.
Эцэст нь киноны гол түлхүүр хэсгийг нь хэлж өгье. Тэд Декартыг жинхэнэ, аль эсвэл хиймэл эсэхийг үзэгчдийн төсөөлөлд үлдээдэг. Үүнийг дараах хэсэгт шингээж өгсөн гэж бодож байна: K Декартаас асуудаг, "Энэ нохой жинхэнэ үү?" гэж. Харин Декарт хариулдаг, "Өөрөөс нь асуу л даа" гэж. Энэ л 'Blade Runner'~ын гол сэдэв.



1 comments:

  1. Casino Bonus Codes - 100% Match Bonus Up To $200
    Casino Bonus 메이저 토토 사이트 FAQs. Casino Bonus Guide 100% 아시안부키 Match Up To 7 포커 $200 Free $200 뭐 먹지 룰렛 Welcome Bonus in 통장 협박 대처법 December 2020.

    ReplyDelete