Дракула Гүнтэн

Брам Стокерын 1897 онд хэвлэгдэж байсан готик классик болох "Дракула Гүнтэн" зохиолыг орчуулж эхэллээ!

123

Tuesday, October 8, 2013

Чарибдис.

Эртний Грекийн домогт гардаг Чарибдис (бас Харибдис ч гэдэг, харин грекээр бол Χάρυβδις) нь аймшигт нэгэн далайн мангас билээ. Нарийхан сувгийн нэг төгсгөлд тэрбээр жижигхэн чулууны дор амьдардаг гэх бөгөөд .... харин түүний эсрэг талд хадат арлын агуй дотор Скилла хэмээх өөр нэгэн тэнгисийн чөтгөр аж төрдөг юм. Гэхдээ түүнийг би дараагаар нь танилцуулах учраас энэ хүргээд түр мартъя. Харин уг сувгийн хэмжээг зүйрлүүлж хэлбэл : нэг эргээс нь...

Monday, September 9, 2013

'Annabel Lee' by Edgar Allan Poe

Энэ бол Америкын алдарт зохиолч Эдгар Аллан По-гийн хамгийн сүүлд буюу нас барахаасаа хэдхэн сарын өмнө бичсэн шүлэг нь юм. Мөн л түүний дуртай сэдэв болох залуу бүсгүйн үхлийг Аллан По уг шүлгэндээ дүрсэлсэн бөгөөд одоог хир нь Аннабел Ли гэх уг бүсгүйгээр чухам хэнийг төлөөлүүлсэн байж болохыг урлаг судлаачид тогтоогоогүй л байгаа аж. 'Аннабел Ли' Олон бас олон жилийн өмнө билээ, Тэнгис далайн хаант улсад юм гэнээ,Одоо таны мэдэх нэгэн авхай...

Метроны газрын зурагтай танилц.

"Метро 2033"-ыг газрын зурагтай нь харьцуулаад уншвал та илүү сайн ойлгох болно. Мөн тэнд ажиллаж эсвэл суралцаж байгаа нэгэнд нь бүр ч илүү сонирхолтой санагдаж байгаа байх. Ингээд уншигч танд зориулаад доорх бяцхан мэдээллийг бэлтгэлээ. [Газрын зургийг томоор нь харахын тулд энд дараарай!] Нэмэлт тайлбар Тэгэхээр зохиол маань одоо 4-р бүлэг дээрээ явж байгаа. Тийм болохоор энэ бүлэг хүртэл нэр дурьдагдсан зарим нэг өртөө болон туннелиудыг...

Friday, August 30, 2013

'Монте Кристо гүнтэн' зохиолын дүрүүдийн хоорондох харилцаа хамаарал.

Тэгэхээр хуучин блог дээрээ нийтэлж байсан нэг мэдээгээ оруулчихъя. Мөн уншаагүй нэгэнд нь гэж хэлэхэд Александр Дюмагийн бүтээл уг гайхамшигтай номыг заавал олж авч уншаарай гэж зөвлөх байна. Харин уншиж байгаа нэгэнд нь зориулаад доорх зургийг орууллаа, зохиолыг ойлгоход тань тус нэмэр болог! (Энд дараад зургийг бүрэн хэмжээгээр нь үзнэ үү!) ...

'Дракула Гүнтэн' (3-р бүлэг)

3-р бүлэг Жонатан Харкерын тэмдэглэл үргэлжилж байна. Өөрийгөө би хоригдол болсон гэх бодол минь цаг хугацаа урсан өнгөрөх тутамд улам бүр даамжирч, эцэстээ намайг шаналган зовоох болов. Шатаар би өгсч бас уруудсаар, хаалга бүрийг, цонх бүрийг татан үзэж байснаа санаж байна. Хаалга бүхэн түгжээтэй, цонх бүхэн торон хамгаалалттай байх бөгөөд дээрх үйлдлийг би хэдэн удаа давтан хийснээ ч мөн  хэлж мэдэхгүй юм. Удалгүй цөхрөл минь намайг...

Sunday, August 25, 2013

"Дракула Гүнтэн" (2-р бүлэг)

2-р Бүлэг Жонатан Харкерын тэмдэглэл үргэлжилж байна.         Маргаан байхгүй би дуг нойрондоо дугжирч явснаас зайлахгүй, хэрэв үгүй бол ийм ер бусын газарт ирснээ анзааралгүй өнгөрнө гэж таарахгүй. Бидний дэргэдүүр нь өнгөрсөн дугуй арктай өргөн чулуун хаалга хүртэл өдий төдий зай байх агаад эдлэн газрын уг хэмжээ нь маш том мэт санагдаж байв. Гэвч одоохондоо энэ бүгдийг өдрийн гэрэлд харахад цаг эрт байна.        ...

Thursday, August 22, 2013

'Far Over the Misty Mountains Cold' by J.R.R Tolkien

Та бүхэн ч мөн адил өөрсдийнхөө хувилбарыг илгээж болно шүүдээ ;) Манант хүйтэн уулсын цаагуур Газрын гяндан, агуйн гүнрүү Эрднийн шижир мэт алтаа авахаар Их үдээс өмнө заавал бид хөдлөнөдөө. Их нугын дорхи хөндий уудам танхимд, Харанхуйд нойрсогчдын гэр хар нүхний гүнд, Хангир жингэр хийх алх дөшний чимээнээр, Эртний одой нар хүчит тарнийг шившжээ. Эртний хаад хийгээд элфийн ноёдод Гялалзах алтны нөөц мөн олон баялагийг тэд Дүрслэн давтаж,...