Дракула Гүнтэн

Брам Стокерын 1897 онд хэвлэгдэж байсан готик классик болох "Дракула Гүнтэн" зохиолыг орчуулж эхэллээ!

123

Sunday, October 8, 2017

'Blade Runner 2049' киноны талаарх сэтгэгдэл

Ok, одоо Review бичих гэж үзье. Юун түрүүнд, энэхүү киног тун товчхон тайлбарлахад ... 'Blade Runner 2049' бол бүхэл бүтэн 3 цагийн туршид non~apocalyptic dystopian cyberpunk ертөнцөд өрнөх psychedelic fever~dream л гэсэн үг (Хаха, шал харь гаригийн хэлээр биччихсэн. Бас дээр нь Noir уур амьсгал + Synth хөгжмийг нэмэх хэрэгтэй). Надад ертөнц нь үнэхээр их таалагдсан, гэхдээ би тэнд хэзээ ч амьдрахыг хүсэхгүй байх байсан. "Амьгүй", харгис, мөн...

Monday, August 28, 2017

'Өндөг' (Энди Вэйр)

Та магадгүй зохиолч Энди Вэйрийг 'The Martian' номоор нь мэдэх байх. Тэхх, кино нь байдаг шүү дээ, нөгөө Холливудынхан Метт Демоныг 700 дахь удаагаа авардаг кино ... Ингээд Эндигийн 2009 онд бичиж байсан 'Өндөг' хэмээх богино хэмжээний өгүүллэгийг орчуулан оруулж байна.    Чи үхэх үедээ гэр рүүгээ яарч явсан.    Энэ автомашины осол байсан. Онцгой зүйл тэнд огт байгаагүй ч тун ноцтой осол байсан. Чиний ард эхнэр, хоёр хүүхэд...

Friday, August 25, 2017

Дракула Гvнтэн (5~р Бvлэг)

5-р Бүлэг. ХАТАГТАЙ МИНА МУРРЭЙ~с ХАТАГТАЙ ЛЮСИ ВЕСТЕНРА~д ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ. 5~р сарын 9~н.     Миний хонгор Люси,     Удаан хугацаанд захидал бичээгүйг минь өршөөгөөрэй. Үнэндээ, би чинь сүүлийн хэдэн өдөрт ажилд дарагдаад өндийх завгүй байлаа шүү, найз минь. Сургуулийн захирлын туслахын амьдрал гэдэг заримдаа үнэхээр туйлдуулмаар юм. Удахгүй чамтай уулзах тэр цаг мөчийг хүртэл би тэсэн ядан хүлээж сууна. Хоёулаа...

Ориент Галт Тэргэнд Болсон Аллага (1~р Бүлэг)

1~р Бүлэг Аялал эхэллээ. Өндөр уулсын цаст оргил бүхий дур булаам дүр зураглал Сириэс Истанбулыг зорин хурдлах галт тэрэгний цонхоор зурсхийн өнгөрөх нь нүднээ үл анзаарагдана. Бельги мөрдөгч М. Херкуль Пойрот энэ үед кофегоо оочиж суусан ба зоогийн газарт байх хүмүүсийн зөвхөн нэг нь л түүний анхаарлыг татна ~ нуруулаг, туранхай бөгөөд 28 орчим насны залуухан хатагтай. Өглөөний цайгаа хэрхэн ууж суугаагаас нь харахад л өөртөө итгэлтэй, мөн туршлагатай...